ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН “УЛААНТОЛГОЙ” ХАРУУЛ

15

Хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээний “Улаантолгой” харуул нь 1978 оны 09 сарын 01-нд байгуулагдсан.Тус харуулыг Булган аймгийн ус цаг уурын товчооны хөдөө аж ахуйн цаг уурын инженер Сүрэнжав байгуулàëцсан байна. Улаантолгойн хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээний харуул нь уур амьсгалын 3 хугацааны ажиглалттай 1 хүний орон тоотой байгуулагдав.

Уг харуулд цаг уурын шинжилгээний ажил гүйцэтгэхэд дараах багаж, тоног төхөөрөмжийг ашиглаж байсан.Үүнд

  1. Агаарын температурыг хуурай, нойтон, максималь, минималь термометрээр,
  2. Хөрсний гадаргын температурыг хугацаат, максималь, минималь оросын термометрээр,
  3. Салхины хурд чиглэлийг Флюгерээр 
  4. Цасны өндрийг рейкээр, цасны явуул судалгааны ажиглалт
  5. Тунадас хэмжигч

Мөн үүл, алсын барааны харагдац, агаарын үзэгдлүүдийг зааврын дагуу хийж гүйцэтгэдэг.

Цаг агаарын богино хугацааны урьдчилсан мэдээг УЦУОША-наас  хүлээн авч аж ахуйн нэгжүүдэд болон орон нутгийн төр захиргааны байгууллагад үйлчилж байна.

Тухайн сард хийсэн шинжилгээний ажлын тайланг сар бүр ЦХ-1Н хүснэгтээр гарган ус цаг уурын хүрээлэнд хүргүүлдэг ба 1999 оноос ЦД-7,  ЦД-5 дэвтрүүдийг УЦУОША-нд хүргүүлж цахим хэлбэрт оруулан архив мэдээллийн санд шилжүүлж байна.

ОРХОН АЙМГИЙН УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ, "УЛААНТОЛГОЙ" ХАРУУЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮНГЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЛЭЭ
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 2024 оны нэгдсэн дүнгээр Орхон аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв гуравдугаар байрт шалгарч 3 үйлдэлт принтерээр шагнагдлаа.
Мөн “Улаантолгой” харуул "2024 оны тэргүүний цаг уурын харуул”-аар шалгарч хошой аварга болсон өндөр амжилт үзүүлсэн юм.
Дорнод Баян-Өлгий Ховд Сүхбаатар Дорноговь Говь-Алтай Баянхонгор Өмнөговь Хөвсгөл Булган Увс Сэлэнгэ Завхан Хэнтий Дархан-Уул Төв Архангай Орхон Дундговь Өвөрхангай Говьсүмбэр Улаанбаатар
Хуваалцах :