Удирдлагын мэндчилгээ
УДИРДЛАГЫН МЭНДЧИЛГЭЭ
Хүндэт хамт олон, харилцагч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Манай байгууллага Байгаль орчны тогтвортой хөгжил, ус цаг уур, орчны хяналт шинжилгээний өндөр чанар, шуурхай мэдээллээр нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг хангах хариуцлагатай, чухал үйл ажиллагааг бидний хамт олон өдөр бүр нэр төртэйгээр гүйцэтгэн ажиллаж байна.
Бид ус цаг уур, орчны шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах, ялангуяа ус, цаг агаарын урьдчилсан мэдээний чанарыг дээшлүүлэх, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилладаг.
“Эрхэм зорилго”-доо үнэнч байж, судалгаа шинжилгээ, сургалтын чадавхаа сайжруулан, олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй, мэдлэгт суурилсан байгууллага болон хөгжих нь бидний алсын хараа билээ.
Бид чадварлаг, ёс зүйтэй хүний нөөц, үр дүнтэй хамтын болог ил тод, хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэн ажиллаж, улс орон, орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байх болно.
Манай байгууллагын цахим хуудсаар үйлчлүүлж буй эрхэм таныг өөрт хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг олж авч, бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Та бүхний итгэл, дэмжлэгт талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд тань амжилт хүсье.
Хүндэтгэсэн,
ОРХОН АЙМГИЙН УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДАРГА С.ОТГОНБААТАР