2023.01.01

2023 онд сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж шинээр камержуулалт хийж үйл ажиллагааг сайжруулав

2017.01.01

Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2017 онд MNS ISO/IEC 17025:2007 стандартыг хангасан 1 дэх шатны итгэмжлэлийг авсан бол 2022 онд MNS ISO/IEC 17025:2018 стандартыг ханган 2 дахь удаагийн итгэмжлэгдсэн лабораторийн эрхийг авсан.

2016.01.01

2016-2017 онд Байгууллагын гадна гэрэлтүүлэг, камержуулалт, дохиолол хамгааллын системийг бий болгосон

2014.07.07

2014 оны 7-р сараас AWS-310 автомат станц тасралтгүй 24 цагаар ажиллаж ЦУОШГ-ын серверт 8 хугацааны мэдээг дамжуулж байна

2004.01.01

2004-2014 онд SK-4100 цаг уурын автомат станц ажиллаж байв.

1996.01.01

Цаг уурын ажилалтын систем нэвтэрч Эрдэнэт-Овоо өртөө нь 1996 оноос цахим хэлбэрт шилжив.

1993.09.23

Эрдэнэт хотын АХГЗ-ны 1993 оны 9-р сарын 23-ны 153-р захирамжаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж Ус цаг уур орчны шинжилгээний төвийг байгуулж захирлаар нь Сүрэнгийн Отгонбаатарыг томилсон.

1987.06.10

БНМАУ-ын СнЗ-ийн 1987 оны 128 ХНХ улсын хорооны 133-р тогтоолоор 1987 оны 06 сарын 23-нд Ус цаг уурын товчоог Ус цаг уурын газар болгон өргөтгөв.

1981.09.10

МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-ийн 1980 оны 21-р тогтоолын 13-р зүйлийн 01-д заасныг үндэслэн 1981 оны 09 сарын 10-нд УЦУ-ын урьдчилан мэдээлэх группийг ахлах инженер 1, синоптик инженер 3, холбооны инженер 1, техникч 3, оператор 3-4 орон тоотойгоор шинээр байгуулж, ОХУ-ын / “Иней-П” Факсийн аппарат, Р-250 радио станц, телеграфийн СТ аппарат/ тоног төхөөрөмжөөр тоноглосон байна.

1981.02.05

БНМАУ-ын СнЗ-ийн 1981 оны 02 сарын 5-ны 147 дугаар тогтоол, УЦУАУЕ газрын даргын 1981 оны 03 сарын 21-ний 33 тоот тушаалаар Эрдэнэт хотын Ус, цаг уурын товчоог байгуулах шийдвэр гарч товчооны захиргааны орон тоог дарга 1, техник байцаагч 1, нябо 1, нярав 1 байхаар батлав.

1978.12.25

Судалгааны ажлын хөтөлбөр нэмэгдэхийн хэрээр 1978 оны 12-р сарын 25-нд байгаль орчны харуулын ажиглагч 1, цэвэрлэгч 1, Улаантолгойн ХАА-н харуул, Хялганатад ус, зүйн харуул байгуулагдан тус станцын харъяанд ажиллаж эхэлсэн.

1976.01.01

Эрдэнэт хот 1976 оны 01 сарын 01-нээс улсын харъяалалтай хот болоход Эрдэнэт-овоо станцыг Булган аймгийн Ус, цаг уурын товчооны бүтцээс салгаж 29.4 мянган төгрөгийн төсөвтэй бие даасан байгууллага болгосон. 1976 оны 06 сарын 01-нд станцын даргаар Д.Нямдавааг томилов.

1975.05.15

1975 онд уур амьсгалын 8 хугацааны ажиглалтад оруулсан. Эрдэнэт-Овоо станцын анхны ажилтан, 4 хүний орон тоо батлагдав.

1972.09.01

1972 онд конторын барилгаа хүлээн авав. Ус цаг уур орчны шинжилгээний албаны конторын барилга нь Орхон аймгийн анхны барилга буюу түүхийн дурсгалт өв болсон.

1972.06.01

1972 онд “Ус, цаг уурын шинжилгээний станц нээж ажиллуулах тухай” 135 тоот тушаалаар Булган аймгийн УЦУ-ын товчооны харъяанд ус цаг уурын шинжилгээний “Эрдэнэт-овоо” станцыг уур амьсгалын 4 хугацааны ажиглалттай байгуулав.

1970.06.27

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж: Захиргаа төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Хандмаа Холбогдох утас: 99782558 Өрөөний дугаар: 108 тоот email:orkhontsaguur@gmail.com