ОРХОН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

36

ДООРХ МЭДЭЭЛЛИЙГ ФАЙЛААР НЬ ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ АБ 1001 Байгууллагын үндсэн мэдээлэл

Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв

Байгууллагын үндсэн мэдээлэл:

1

Байгуулагдсан огноо, шийдвэрийн дугаар, улсын бүртгэлд бүртгэгдсэн регистрийн дугаар:

1972 оны 10-р сарын 15-нд Булган аймгийн УЦУ-ын товчооны харъяанд ус цаг уурын шинжилгээний Эрдэнэт-овоо станцыг уур амьсгалын 4 хугацааны ажиглалттай байгуулж, 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн уур амьсгалын 8 хугацааны ажиглалтад оруулсан.

Эрдэнэт хот 1976 оны 01 сарын 01-нээс улсын харъяалалтай хот болоход Эрдэнэт-овоо станцыг Булган аймгийн Ус, цаг уурын товчооны бүтэцээс салгаж 29.4 мянган төгрөгийн төсөвтэй бие даасан байгууллага болгож 1976 оны 06 сарын 01-нээс станцын даргаар Д.Нямдавааг томилов.

Судалгааны ажлын хөтөлбөр аажмаар нэмэгдэхийн хэрээр 1978 оны 12-р сарын 25-нд байгаль орчны харуулын ажиглагч 1, цэвэрлэгч 1, Улаантолгойн ХАА-н харуул, Хялганатад ус, зүйн харуул байгуулагдан тус станцын харъяанд ажиллаж эхэлжээ.

Улсын бүртгэлийн дугаар:2070001031

Регистрын дугаар: 9042466

Захирамж: 426

2

Байгууллагын нэр, хаяг, утас, цахим хуудас:

Байгууллагын нэр: Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Тосгон, задгай  Erdenet, Mongolia

Утас: +976 7035 7258

Цахим хуудас:  Orkhontsaguur@gmail.com,

Https://www.facebook.com/profile.php?Id=100063560467384

3

Өмчийн хэлбэр:

Төрийн байгууллага

4

Ажиллагсдын тоо:

23

5

Жилийн төсөв /2024, 2025 оны эхний хагас/:

Жилийн төсөв:

2024 он 12 сар: 975.420.200

2025 оны 6 сар:460.212.600

6

Харьяа байгууллагын тоо:

Байхгүй

7

Удирдлагын нэр, албан тушаал, томилогдсон огноо:

Удирдлагын нэр:С.Отгонбаатар

Албан тушаал: Төвийн дарга

Томилогдсон огноо:1993 он

8

Удирдлагын ажлаа тайлагнадаг ТЕЗ (эсвэл ТУЗ)-ийн нэр:

ЦУОШГ

9

Дотоод аудит хийсэн этгээд:

ЦУОШГ-ын Хяналт, шинжилгээ дотоод аудитын хэлтэс

Байгууллагын талаар ойлголт олж авах:

1

Таны хариуцаж буй байгууллагын бүтцийн талаар хэлж өгнө үү? /газар, хэлтэс, алба болон тайлан тавих шугамын талаар/

Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв нь 23 орон тоотой. 3ахиргаа төлөвлөлтийн хэлтэс, Цаг уурын технологи, мэдээлэл үйлчилгээний хэлтэс гэсэн зохион байгуулалтын 2 нэгжтэй үйл ажиллагаа явуулдаг. Орон нутгийн төр захиргааны байгууллага, иргэдийг цаг агаарын мэдээгээр хангах үндсэн чиглэлтэй төрийн байгууллага юм.

Хамгийн сүүлд 2024 оны 04 сарын 08-ны өдрийн Төвийн даргын “Төвийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” А/10 тоот тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн баталсан.

2

Танай байгууллагын стратеги, зорилго зорилт юу вэ?

ХЭТИЙН ЗОРИЛГО

Өөрийн боловсон хүчний өндөр боловсрол, оюуны чадавхад тулгуурласан, улс орондоо зүй ёсоор үнэлэгдсэн бүсийн уур амьсгал, байгаль орчны материаллаг бааз бүхий судалгаа, шинжилгээ, сургалтын төв болон хөгжихийг эрмэлзэнэ.

СТРАТЕГИ ЗОРИЛТ

Өсөн дэвжих эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцийг бүрдүүлнэ.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгцээ шаардлагад нь нийцсэн чанартай үйлчилгээг хүргэнэ.

Хуулийн хэрэгжилтийг хангаж, ил тод байдлыг хөгжүүлж ажиллана.

Түншлэл, хамтын ажиллагааг дэмжин харилцан үр ашигтай хамтран ажиллана.

3

Танай байгууллагын үндсэн үйл ажиллагааг тодорхойлно уу?

Дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

Монгол Улсын хэмжээнд ус цаг уур, байгаль орчны төлөв байдал, чанарын хяналт шинжилгээг зохион байгуулж, хэрэглэгчийг мэдээллээр шуурхай хангах, ус, цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас үүсч болзошгүй гамшгийн эрсдэлээс эртнээс сэрэмжлүүлэх;

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний хүрээнд нэгдмэл арга зүйтэй ажиллах, өргөжүүлэх, чадавхийг бэхжүүлэх;

Ус цаг уур, байгаль орчны чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээний үйл ажиллагаа тасралтгүй явуулж, мэдээлэл цуглуулах, түүнийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх техникийн найдвартай ажиллагааг хангах, техник технологийн байнгын шинэчлэл хийх;

Ус, цаг уур, байгаль орчны архив, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэглэгчдийг мэдээллээр үйлчлэх.

4

Танай байгууллагын удирдлагын тогтолцоо, бүтцэд өөрчлөлт орсон уу?

Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв нь 23 орон тоотой.

Удирдах бүрэлдэхүүний хувьд:

Төвийн дарга 1,

3ахиргаа төлөвлөлтийн хэлтсийн дарга 1,

Цаг уурын технологи, мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга 1 ажилладаг.

5

Танай байгууллагын үйл ажиллагаанд ашиглагддаг гол хууль тогтоомж, бодлого, дүрэм, журам юу вэ? Дэлгэрэнгүй бичнэ үү

Манай байгууллагын үйл ажиллагаанд ашиглагддаг гол хууль тогтоомж, бодлого, дүрэм, журмыг танилцуулъя.

1.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль

2.Монгол улсын үндсэн хууль

3.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль

4.Төрийн албаны тухай хууль

5.Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль

6.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

7.Авлигын эсрэг хууль

8.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

9. Захиргааны ерөнхий хууль

10.Хөдөлмөрийн тухай хууль

11.Төсвийн тухай хууль

12.Төрийн хэмнэлтийн тухай хууль

13.Төрийн болон албаны нууцын тухай хууль

14.Байгууллагын нууцын тухай хууль

15.Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай

16.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль

17.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль

18.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль

19.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль

20.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль

21.Хууль тогтоомжийн тухай хууль

22.Шилэн дансны тухай хууль

6

Танай байгууллагад мөрдөгддөг /дотоод/ дүрэм, журмуудыг нэрлэнэ үү?

Манай байгууллагад мөрдөгддөг /дотоод/ дүрэм, журмууд

1.Байгууллагын дотоод журам

2.Гэрээ байгуулах, бүртгэх биелэлтийг хянах дүн шинжилгээ хийх журам

3.Зохион бүтээлт боловсруулалтын журам

4.Ажилтнуудыг сургах мэргэшүүлэх журам

5.Сэтгэл ханамжийн судалгааны журам

6.Мэдээллийн аюулгүй байдлыг хангах журам

7.Урьдчилсан мэдээ зохиох журам

8.Иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх журам

9.Стандарт үйл ажиллагааны баримт бичгүүдийг хянах журам

10.Байгууллагын БНШК-ын ажиллах журам

11.Дотоод аудитын ажиллах журам

12.Үл тохирох ажил үйлчилгээг хянан шийдвэрлэх журам

13.Эрсдлийн үнэлгээний журам

14.Баримт бичиг боловсруулах бүртгэл хяналтын журам

15.Залруулах ажиллагааны журам

16.Удирдлагйн дүн шинжилгээ хийх журам

17.Ёс зүйн дүрэм

7

Танай байгууллага эрсдэлээ хэрхэн тодорхойлж, үнэлдэг вэ? Байгууллагын эрсдэлээ удирддаг гол арга хэлбэрийг тодорхойлно уу?

Манай байгууллага эрсдлээ тодорхойлж, үнэлэхдээ Ус цаг орчны шинжилгээний төвийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан “Эрсдлийн үнэлгээний журам”-ыг баримталдаг.

Байгууллагын хэмжээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлж, эрсдэлийн үнэлгээг тодоройлохдоо энэхүү аргачлалыг баримталж ажилладаг.

8

Танай байгууллага дотоод хяналтаа хэрхэн хэрэгжүүлдэг вэ?  Гол хяналтын арга хэрэгслүүдийг нэрлэнэ үү?

Манай байгууллага дотоод хяналтаа Ус цаг орчны шинжилгээний төвийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан “Дотоод аудитын ажиллах журам”-ыг баримталдаг.

Тус журмын зорилго нь Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн чанарын бодлого, зорилтын хэрэгжилт, хуулийн нийцжл, чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөө түний тасралтгүй сайжруулалтыг хангах, үнэлэх, дотоод аудитыг үр дүнтэй явуулахад оршино.

9

Байгууллагад тулгамдаж байгаа ямар ямар эрсдэлтэй асуудал байгаа вэ?

Манай байгууллагад тулгамдаж байгаа эрсдэлтэй асуудал байхгүй.

10

Илүү үр дүнтэй, үр нөлөөтэй байлгахын тулд дотоод аудитыг ямар асуудалд илүү анхаарал хандуулахыг хүсэж байна вэ?

Илүү үр дүнтэй, үр нөлөөтэй байлгахын тулд дотоод аудитыг цаг уурын үйл ажиллагааны технологи, баримт бичгийн стандарт хангуулах, санхүүгийн эрсдэлээс сэргийлэх асуудалд илүү анхаарал хандуулахыг хүсэж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Захиргаа төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Хандмаа

Холбогдох утас: 99782558

Өрөөний дугаар: 108 тоот

email:orkhontsaguur@gmail.com

 

 

Хуваалцах :