Үе үеийн удирдлагуудын товч намтар
С.Отгонбаатар
ОРХОН АЙМГИЙН УЦУОШТ-ИЙН ДАРГА СҮРЭНГИЙН ОТГОНБААТАР
- Овог: Сүрэн
- Нэр: Отгонбаатар
- Төрсөн огноо: 1969.04.21
- Хүйс: Эрэгтэй
- Төрсөн аймаг, сум: Улаанбаатар
- Одоогийн харъяалал: Орхон аймаг, БӨ сум, Оюут баг, 2-2-56
- Нийгмийн байдал: Сэхээтэн
- Регистр : ХЙ69042137
- Боловсрол: Магистр
- Ажилладаг салбар: Байгаль орчин
- Мэргэжил: Цаг уурын инженер
Ажлын туршлага:
д/д |
Ажлын газрын нэр |
хугацаа |
Эрхэлсэн ажил |
1 |
Байгаль орчныг хамгаалах газарт |
1992 |
Ус, агаар, химийн бодисын улсын байцаагч |
2 |
Орхон аймгийн УЦУОШ-ний алба, газар, төв |
1993-аас одоог хүртэл |
Орхон аймгийн УЦУОШ-ний алба, газар, төвийн дарга |
Шагнал
д/д |
Шагналын нэр |
Хэдэн онд |
1 |
Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн медаль |
2006 он |
2 |
Засгийн газрын шагнал “Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдэг |
2008 он |
3 |
ХХААБО-ны ҮЭХ-ний тэргүүний ажилтан цол тэмдэг |
2012 он |
4 |
Төрийн дээд одон “Хөдөлмөрийн хүндэт” медаль |
2013 он |
5 |
Төрийн дээд одон “Алтан гадас” одон |
2024 он |
6 |
Орхон аймгий ИТХ-ын "Иргэний төлөө" |
2025 он |
С.Отгонбаатар нь Ус цаг уур орчны шинжилгээний төвд тасралтгүй 32 жил үр бүтээлтэй, хамт олныг зөв удирдан чиглүүлж эвсэг, бүтээлч баг бүрдүүлэн ажилласан. Улмаар БОШЛ нь улсад 2019-2021 онд эхний 1-3 байрт шалгарсан, 2022 онд MNS ISO/IEC17025:2018 стандарт авахаар итгэмжлэлийн газраас ажлын хэсгээр хангалттай үнэлэлгээ авсан. Мөн 2021 онд Ус цаг уур орчны шинжилгээний төв нь чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2016олон улсын стандартыг анх удаа үйл ажиллагаандаа нэвтрүүлэн салбартаа анхдагч болон манлайлсан зэрэг онцлог, давуу талтай.
ОРХОН АЙМГИЙН УЦУОШТ-ИЙН ДАРГА СҮРЭНГИЙН ОТГОНБААТАРЫН АЖИЛ БАЙДЛЫН ТОДОРХОЙЛОЛТ
С.Отгонбаатар нь 1969 оны 4 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт Сүрэнгийн отгон хүү болон төрсөн. Ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
1977-1987 онд Эрдэнэт хотын 10 жилийн 4-р сургууль суралцаж, төгссөн. Улмаар 1987- МУИС-д элсэн “Цаг уурын инженер” мэргэжлээр суралцаж, 1992 онд бакалавр зэрэгтэй төгссөн бол 2001 онд МУИС-д магистр зэрэг хамгаалсан.
С.Отгонбаатар нь 1992 оноос одоог хүртэл тус байгууллагад Байгаль орчны улсын байцаагч, Ерөнхий инженер, албаны дарга, газрын болон төвийн даргаар гээд нийт 33 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр ийнхүү Орхон аймгийн УЦУОШТ-д ажиллахдаа:
- 1996 онд Ердийн галлагаатай уурын зуухаа халж, төвлөрсөн халаалтын системд холбон дулаантай болгосон,
- 2005 онд цэвэр бохир усны 240 м шугам, хоолойг шинээр угсарч ашиглалтад оруулсан,
- 2007 онд орон нутгийн хөрөнгөөр цахилгааны дэд станцын шугам татаж станцтай болов,
- 2010 онд байгууллагын гаднах банзан хашааг цементэн суурьтай торон хашаатай болгон гаднаас орох үүдний хэсгийг тохижилтын ажлын хийв. Мөн онд цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааг явуулж эхэлснээр Орхон аймгийн нутаг дэвсгэрт зуншлага сайжирч бэлчээрийн ургац болон үр тариа, хүнсний ногооны ургац нэмэгдсэн.
- 2012 онд их үерийн дараах сэргээн босголтын ажил, дотор 00-ын асуудлыг шийдэв.
- 2016 онд автограшийн өргөтгөл болон байгууллагын гаднах гэрэлтүүлэг, Улаантолгойн Хөдөө аж ахуйн цаг уурын харуулын хашааны шинэчлэлт,
- 2017 ээлжийн техникч нарын тасралтгүй үйл ажиллагааны хүрээнд 24 цагийн харуул хамгаалалт, камержуулалт,
- 2019 онд архивын өрөөний өргөтгөл
- 2021 онд цахилгааны дэд станцад шинэчлэлт,
- 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хөрөнгө оруулалтын зардлаар хийгдэх “Ус цаг уур орчны шинжилгээний төвийн конторын барилгын урсгал засвар” ажлыг хийж ажилтнуудынхаа ажлын байрны нөхцөлийг сайжруулав.
- 2023 онд ЦАЗН ажиллагааны агуулахыг сайжруулан шинэчлэв. Мөн БОАЖЯ-аас Итгэмжлэлийн хүрээнд лабораторийн шинжилгээний өрөөний орчин, нөхцөлийг сайжруулах, албан хаагчдын орчин үеийн шаардлагад нийцсэн техник, төхөөрөмжийн шинэчлэлд хөрөнгө оруулалтыг хийгээд байна.
Үйл ажиллагааны амжилтуудаас дурдвал:
Байгаль цаг агаарын аюултай болон онц аюултай үзэгдлийг урьдчилан мэдээлэх, сүлжээ ашиглалт, багаж тоног төхөөрөмжийн хангамж засвар үйлчилгээний чиглэлээр салбарын хэмжээнд 2001, 2006, 2010, 2011 онуудад 1-р байр, бусад онуудад эхний байруудыг улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй ажилласан байна. 2012-2015 онуудад Цаг уур, урьдчилан мэдээлэх товчоо, ХААЦУ, холбоо сүлжээний дүнгээр улсад 1-5 дугаар байр, БОШЛ нь 2005 онд "Улсын тэргүүний салбар"-аар шалгарч байсан.
2003 онд ХААЦУ-ын мэдээ материалыг компьютерт оруулах программ хангамж, 2004 онд AWS /цаг уурын автосат станц/ болон VSAT-ийн тоног төхөөрөмжийн ажиллагаанд хяналт тавьж ашиглах программыг суулгасан.
2022 онд Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв нь чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2016 олон улсын стандартыг анх удаа үйл ажиллагаандаа нэвтрүүлэн салбартаа анхдагч байгууллага болсон. Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2017 онд MNS ISO/IEC 17025:2007 стандартыг хангасан 1 дэх шатны итгэмжлэл авсан бол 2022 онд MNS ISO/IEC 17025:2018 стандартыг ханган 2 дахь удаагаа итгэмжлэгдсэн БОШЛ-ийн эрхийг авсан.
Төсвийн зөрчил гаргаж байгаагүй. 2013, 2014, 2015, 2016 оны Аудитын дүгнэлтээр зөрчил дутагдалгүй “Хангалттай сайн” үнэлгээтэй, 2014, 2020 онуудад Итгэл үзүүлсэн байгууллагаар шалгарч байсан.
С.Отгонбаатар нь Орхон аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний шалгуур үзүүлэлтийг жил тутам чанартай биелүүлж, хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ажиллаж байна. Хамт олноо зөв удирдан, байгууллага хамт олны дунд нэр хүндтэй манай сайн удирдагч юм.