Үе үеийн удирдлагуудын товч намтар
Д.Нямдаваа
ЭРДЭНЭТ ХОТЫН УЦУ-ЫН ТОВЧООНЫ АНХНЫ ДАРГА ЦАГААНДАЙ ОВОГТ ДАГВЫН НЯМДАВАА
ЭРДЭНЭТ ХОТЫН УЦУ-ЫН ТОВЧООНЫ АНХНЫ ДАРГА ЦАГААНДАЙ ОВОГТ ДАГВЫН НЯМДАВАА
Булган аймгийн Бүрэгхангай сумын Бичигт гэдэг газарт 1947 онд төрсөн
1968 онд Архангай аймгийн ХАА-н техникумын Цаг уурын ангийг цаг уурын техникч мэргэжлээр төгссөн.Тусгай дунд боловсролтой
1968-1992 он хүртэл ажилласан
Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн медаль, МҮЭ-ийн 50 жилийн ойн медаль, 6, 7, 8-р таван жилийн гавшгайч, Эрдэнэт хотын “Хүндэт тэмдэг” –ээр шагнагдаж байсан.
Би бага насаа Булган аймгийн Халиун сумын Чингэлийн гол, Нарийн хайлаастай, Хар толгой, Одоогийн Эрдэнэт хот байгаа газар хонь, үхэр хариулж өнгөрөөсөн.1968 онд Говь-Алтай аймгийн УЦУ-ын урьдчилан мэдээлэх товчоо шинээр байгуулагдахад аэрологийн ахлах техникч, 1970 онд Булган аймгийн УЦУ-ын товчоонд техникч, 1974 онд Эрдэнэт-Овоо станцад ажиглагчаар, 1976 оны 06 сарын 01-нээс Эрдэнэт-овоо станцын дарга, 1981 онд Эрдэнэт хотын Ус цаг уурын товчооны дарга,1987 онд Эрдэнэт хотын Ус цаг уурын газрын дарга, 1988 оноос Ус ашиглалт хамгаалалтын улсын байцаагчаар 1992 оныг хүртэл тасралтгүй ажилласан.
Ийнхүү 1976-1987 онуудад ажиллаж байх хугацаандаа хамт олныг сайн зохион байгуулж ажилсаны үр дүнд Эрдэнэт-Овоо станцын шинжилгээний ажил, УМТ-ын ажлаараа системийнхээ хэмжээнд 1-3-р байранд оруулж, VI-VIII таван жилийн төлөвлөгөөт ажлыг амжилттай биелүүлж, 1985 онд системдээ социалист уралдаанд энхий байрыг эзэлж төв дөрвөн газрын шилжин явах тугийг 2 жил дараалан хадгалж, хамт олноороо төвийн хүндэт самбарт зургаа тавиулж, соёлч үлгэр жишээ албан байгууллагаар шалгаран ажиллаж байлаа.