Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ

100

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Ерөнхий технологич инженер бөгөөд төрөлжсөн архив, мэдээллийн дэд сангийн технологич инженер, хүний нөөцийн мэргэжилтэн О.Хандмаа
Холбогдох утас: 99782558
Өрөөний дугаар: 108 тоот
email:orkhontsaguur@gmail.com

2025 оны Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ

Эндээс татаж үзнэ үү Хүний нөөцийн ҮА

 

ОРХОН АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН 2025 ОНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2025 оны 12 дугаар сарын 15                                                                                                                                                                              Орхон аймаг

Тус төв  нь хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрэм, хөдөлмөрийн дотоод журам бусад эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавьж, албан хаагчдын нийгмийн баталгаа, сургалтын төлөвлөгөөг жил бүр батлуулан ажиллаж байна.

Тус төв нь Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дүрэм, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” А/162 дугаар тушаал,  Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/26 тоот “Нийт ажилтны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалыг үндэслэн зохион байгуулалтын нэгжгүй, 19 албан хаагчтай батлагдсан.

Албан хаагчдын 84,2 хувь нь магистр, бакалавр зэрэгтэй, тогтвор суурьшилтай олон жил ажилласан мэргэжлийн инженер, техникч нар байна. 2025 оны жилийн эцсийн байдлаар ТҮМ шатлалаар 18, ТҮ шатлалаар 1 албан хаагч ажиллаж байгаа юм.

Хүйсийн байдлаар 16 хувь эрэгтэйчүүд, 84 хувь эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд  насны ангилал, төрд ажилласан жилээр авч үзвэл нийт ажиллагсдын 63.2 хувь нь 20-40 наснынхан ба 1-15 жил ажиллаж байгаа залуу боловсон хүчин байна.

ЦУОШГ-ын даргын  Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2025 оны А/162 дугаар тушаал гарсантай холбогдуулан төвийн даргын А/26 тоот гарч, 19 албан хаагчтай болж зохион байгуулалтын нэгжгүй болсон.  Энэхүү тушаалууд нь Засгийн газраас “Төрийн албан хаагчдын тоог 9 хувь бууруулахаар шийдвэрлэсэн”-тэй холбогдуулан гарсан. 2025 онд дээрх тушаалуудыг үндэслэн хүний нөөцийн бүрэлдэхүүнд дараах хөдөлгөөнүүд орлоо. Үүнд:

  1. Туршилтын хугацаа нь дуусаад үндсэн ажилтан болсон-2,
  2. Орон тооны цомхотголд орсон-2,
  3. Албан тушаал буурсан -6

Нийт 10 албан хаагчийн хөдөлгөөний мэдээллийг ХНУМТ системд орууллаа.

2025 оны жилийн эцсийн байдлаар боловсон хүчинтэй холбоотой төвийн даргын Б тушаал 19-ийг төлөвлөж батлууллаа. Төвийн сул ажлын байр /Лабораторийн ус, хөрсний инженер/-ийн зарлалыг Ус цаг уурын салбарын ажилчдад мэдээлэл хүргэх фейсбүүк хуудас, байгууллагын “Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв” фейсбүүк хуудас, Орхон аймгийн ХХҮГ-ын нийгмийн сүлжээнд байршуулан нээлттэй зарласан. Тус ажлын байранд 4 иргэний өргөдөл хүлээн авч нөөцөд бүртгэв. Лабораторийн ус, хөрсний инженерийн ажлын байрны албан хаагчийг дотооддоо шийдвэрлэж, шилжүүлэн ажиллуулав.

Ус цаг уур орчны шинжилгээний төвийн албан хаагчдаас авах сэтгэл ханамжийн судалгаа нь байгууллагынхаа дотоод уур амьсгал, ажилтнуудын оролцоо, ажлын үр бүтээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Төвийн албан хаагчдаас 2 төрлийн сэтгэл ханамжийн судалгааг google form-оор авсан. Байгууллагын шударга байдлын үнэлгээгээр удирдлагын зүгээс хэр дэмждэг вэ? гэдэг асуултанд нийт албан хаагчдын 55 хувь нь маш сайн, 20 хувь нь сайн гэсэн үнэлгээг өгсөн байна. Мөн байгууллагын үйл ажиллагаа, цалин, төсвийн ил тод байдал дээр нийт албан хаагчдын 42,9-76,2 хувь нь маш сайн, сайн үнэлгээг өгсөн байна.

Албан хаагчдын 26,3 хувь нь ажлын орчин нөхцөл, аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэх дээр сайн үнэлгээ өгсөн боловч 15,8 хувь нь шаардлага хангахгүй буюу байгууллагын байр нь цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан учир шинэ байртай болох гэсэн санал өгсөн байна.

Төвийн нийт албан хаагчдын ХНУМТ цахим системд баталгаажуулалт хийгдсэн.

 

Хуваалцах :