Салбар байгууллагууд
Хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээний “Улаантолгой” харуул
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Ерөнхий технологич инженер бөгөөд төрөлжсөн архив, мэдээллийн дэд сангийн технологич инженер, хүний нөөцийн мэргэжилтэн О.Хандмаа
Холбогдох утас: 99782558
Өрөөний дугаар: 108 тоот
email:orkhontsaguur@gmail.com
Хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээний “Улаантолгой” харуул
Судалгааны ажлын хөтөлбөр аажмаар нэмэгдэхийн хэрээр 1978 оны 12-р сарын 25-нд байгаль орчны харуул, Жаргалант суманд Улаантолгой ХАА-н цаг уурын харуул, Хялганат тосгонд Сэлэнгэ-Хялганат усны харуул байгуулагдан тус станцын харьяанд ажиллаж эхэлжээ.
Хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээний “Улаантолгой” харуул нь 1978 оны 09 сарын 01-нд байгуулагдсан. Тус харуулыг Булган аймгийн ус цаг уурын товчооны хөдөө аж ахуйн цаг уурын инженер Сүрэнжав байгуулалцсан байна. Улаантолгойн хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээний харуул нь уур амьсгалын 3 хугацааны ажиглалттай 1 хүний орон тоотой байгуулагдаж ажилласан.
Уг харуулд цаг уурын шинжилгээний ажил гүйцэтгэхэд механик багажуудыг ашиглаж байсан. 2022 оны 07-р сард HUAYUN маркийн агаар, хөрсний температур, хөрсний температур, агаарын чийг хэмжих автомат төхөөрөмжийг суурилуулж харьцуулсан тоололт хийж хяналт тавин ажилд оруулсан.
Улаантолгой харуулын ажиглалтын хашаа нь анх 8*9 м харьцаатай байсныг өөрсдийн хүчээр 2021 оны 6-р сард 20*16 м болгож томруулах ажлыг хийлээ.
2024 онд зөөврийн ажлын байртай болгож, 2025 онд ЦУОШГ-аас Жаргалант сумын “Улаантолгой” харуулд AWS-310 цаг уурын автомат станц, гэрэлтүүлэг суурилуулсан.
Манай байгууллага 2026 оны байдлаар
- Захиргаа-Санхүү
- Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээлэл үйлчилгээ
- Хөдөө аж ахуйн цаг уур
- Цаг агаарт зориудаар нөлөөлөх “Орхон бороо-1” экспедиц
- Байгаль орчны шинжилгээний лаборатори
- Төрөлжсөн архив, мэдээллийн дэд сан
- Цаг уурын Эрдэнэт-Овоо өртөө
- Хөдөө аж ахуйн цаг уурын “Улаантолгой” харуул зэрэг салбар нэгжтэйгээр 19 албан хаагчийн орон тоотой ажиллаж байна.
Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний чанартай шуурхай мэдээллээр аймаг орон нутгийнхаа хэрэгцээг хангах, байгалийн аюултай болон гамшигт үзэгдэл, орчны ноцтой бохирдлоос сэрэмжлүүлэх, судалгаа шинжилгээний хүрээнд архив, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, хэрэглэгчдэд мэдээллээр үйлчлэх эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.