2026 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТЛУУЛЛАА

2026.02.02 16:16
1
Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв байгууллагын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө өнөөдөр аймгийн Засаг даргаар батлууллаа.
Жил бүр өмнөх оны ажлын гүйцэтгэлээ дүгнүүлж, дараагийн жилийн төлөвлөгөөг боловсруулан батлуулдаг уламжлалтай.
Гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх нь төрийн байгууллагын ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлэхэд чухал ач холбогдолтой юм.
2026 он аймгийн 2026-2030 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх гарааны жил. Монгол Улсын Засгийн газар, Засаг даргын 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол ажлуудаа хамтдаа хэрэгжүүлж, үр дүн гаргасан жил болно гэдэгт итгэлтэй байна.
Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх, төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж, хариуцлагатай, үр дүнтэй хамтарч ажиллахыг нийт байгууллагаас хүслээ.

Хуваалцах :