Видео мэдээ
ДАЛАЙН ХАР САЛХИ, ЦИКЛОН БА ТАЙФУН ХЭР ЯЛГААТАЙ НЭРШЛҮҮД ВЭ?

Далайн хар салхи, циклон, тайфун нь бүгд тропикын шуурга юм. Бүгд ижил боловч эдгээр нь дэлхийн хаана ажиглагдаж буйгаас хамаарч тэднийг ийнхүү өөр өөрөөр нэрлэнэ.
Хүн ам төвлөрсөн хот суурин газарт эдгээр шуурганууд дайрч өнгөрөхөд ихэвчлэн усархаг аадар бороо, хүчтэй салхи болж улс орон, оршин суугчдад их хэмжээний хохирол учирдаг байна.
ДАЛАЙН ХАР САЛХИ: нь Хойд Атлант болон Номхон далайн зүүн хойно,
ЦИКЛОН НЬ: Энэтхэгийн болон Өмнөд Номхон далайд,
ТАЙФУН НЬ: Номхон далайн баруун хойд хэсэгт тус тус үүсдэг байна.
Тропикын шуурга ихэвчлэн удаан хугацаагаар оршин тогтнодог учраас тэдгээрт тохирсон нэр өгөх ба дараа тэрхүү нэрийг ашиглан ямар эрч хүчтэй, хэр их хэмжээний хохирол учруулсан шуурга гэдгийг хялбар таньж болно.
Ихэнх улс орнууд тухайн жилийн хамгийн эхний шуурганы нэрийг “А” үсгээр эхлэсэн нэр (жишээ нь: Ались) өгөх ба дараагийн шуурганд “B” үсгээр эхлэсэн нэр өгнө.
Цаг уурын эрдэмтэд цуглан хуралдаж дараа жилийн шуурганы нэрийг хэлэлцдэг байна. Улс оронд маш их хэмжээний эдийн засгийн хохирол учруулсан шуурганы нэрийг ахиж давтаж өгдөггүй дүрэмтэй.