Видео мэдээ
Дэлхийд цаг уурчид яагаад хэрэгтэй вэ?

Цаг уурч гэж хэн бэ? Хэрэгтэй юм уу ???
Орой бүр мэдээний дараа гарах цаг агаарын мэдээг олон шатанд тооцож бэлтгэх ажлыг цаг уурчид хийдэг. Цаг уурч гэж хэн бэ? Хэрэгтэй юм уу гэх асуудал дээр дооргүй л тавигддаг. Ялангуяа эдийн засгийн хямралын үеэр илүү. Тэгвэл нийгэмд энэ мэргэжил яагаад хэрэгтэй вэ? Цаг агаарын мэдээг цаг тухайд нь нийтэд хүргэхгүй бол хүссэн газар руугаа та нисч чадахгүй, гэрээс гарахдаа халхаа авахгүй, шуурга болоход нуугдаж амжихгүй. Цаг агаарыг урт, богино хугацаанд мэдээлэх чадвар муу улс оронд ХАА, газар тариалан, зам тээвэр хөгжих боломжгүй. Энгийн нүдээр хэдхэн тоо мэт харагдах үр дүн хүн, нийгэм, дэлхийд чухал нөлөөтэй юм.