НӨӨЛӨГ САЛХИ АЖИГЛАГДЖЭЭ

2025.07.03 10:09
10
ӨЧИГДӨР орой 18:30 цагийн орчимд УБ-т нөөлөг салхины үзэгдэл ажиглагдаж, хотын цаг уурын станцууд дээр салхины дундаж хурд 16-17м/с, түр зуурын өрөвхийлэлт 22-27м/с байсан байна.
Нөөлөг салхины аюулаас болгоомжлоорой.
Танин мэдэхүйн мэдээлэл: Хавар, намрын шилжилтийн улирал, зуны хур борооны улиралд гол төлөв ажиглагддаг, ялангуяа хаврын улиралд хуурайшилтын улмаас газрын өнгөн хөрснөөс салхины үйлчлэлээр тоос шороо их хэмжээгээр агаарт дэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, тоос шороо газраас дээш хэдэн зуун метрийн өндөрт тархан салхиар зөөгдөн томоохон хэмжээний газар нутгийг хамардаг үзэгдлийг “Нөөлөг салхи” гэж нэрлэдэг.

Хуваалцах :