Хүн амын бүлгүүд, нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг 2025 оноос хэрэгжүүлж эхлээд байна

2026.05.07 15:37
6
Аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүний хөгжил” бүлгийн хэрэгжилтийг хангах хүрээнд батлагдсан “Хүн амын бүлгүүд, нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг 2025 оноос хэрэгжүүлж эхлээд байна.
Тус хөтөлбөр нь хүн амын бүлгүүдийн хөгжил, нийгмийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх замаар нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үндсэн зорилготой юм.
Өнөөдөр тус хөтөлбөрийг нийгмийн салбарын байгууллагуудын төлөөлөлд танилцуулж, хэрэгжилтийн талаар санал солилцох хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн хамтын ажиллагаа, гадаад дотоод төсөл, хөтөлбөр хариуцсан удирдагч Б.Оюун-Эрдэнэ оролцлоо.
Мөн хэлэлцүүлгийн үеэр оролцогч байгууллагууд ирэх онд тус хөтөлбөрт тусгах санал, санаачилгуудаа танилцуулж, хэрэгцээ шаардлагын талаар санал бодлоо илэрхийлсэн юм.
Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын бүлгүүдийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэжил арга зүйн чадавхыг бэхжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Хуваалцах :