4 САРЫН 30-“ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙХ ОЛОН УЛСЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

2026.04.30 15:12
1
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү өдөр нь хүүхдийн бие махбод болон сэтгэл санаанд учруулдаг шийтгэлийг таслан зогсоохын ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой.
Анх 1998 онд санаачлагдаж, 2001 оноос дэлхий дахинд өргөн тэмдэглэж эхэлсэн.
Монгол Улсад Хүүхдийг ивээх сан-гийн санаачилгаар 2006 оноос хойш жил бүр уламжлал болгон тэмдэглэж байна.
* Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоож, эерэг хүмүүжлийн аргуудыг хэрэгжүүлцгээе
Хуваалцах :