Бусад журам, дүрмүүд
БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭЛ
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Ерөнхий технологич инженер бөгөөд төрөлжсөн архив, мэдээллийн дэд сангийн технологич инженер, хүний нөөцийн мэргэжилтэн О.Хандмаа
Холбогдох утас: 99782558
Өрөөний дугаар: 108 тоот
email:orkhontsaguur@gmail.com
Манай байгууллага иргэд олон нийтэд дараах үйлчилгээг үзүүлж байна /харгалзах линк дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу/
Үүнд:
-Цаг агаарын урьдчилсан мэдээ https://orkhon.weather.gov.mn/
-Агаарын чанарын мэдээ https://agaar.gov.mn/web
-ХАА-н цаг уурын мэдээ https://orkhon.weather.gov.mn/agro
-Цаг уурын архивын мэдээ https://archive.weather.gov.mn/
-Цаг агаарт зориудаар нөлөөлөх экскедицийн үйл ажиллагаа https://legalinfo.mn/mn/detail?lawId=202197
-Ус, хөрс, агаарын хяналт шинжилгээ зэрэг болно https://eic.mn/database7.php
Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн үйл ажиллагааны эрхэм зорилго нь Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний чанартай шуурхай мэдээллээр аймаг орон нутгийнхаа хэрэгцээг хангах, байгалийн аюултай болон гамшигт үзэгдэл, орчны ноцтой бохирдлоос сэрэмжлүүлэхэд оршино.
Манай байгууллагын хэтийн зорилго нь Өөрийн боловсон хүчний өндөр боловсрол, оюуны чадавхад тулгуурласан, улс орондоо зүй ёсоор үнэлэгдсэн бүсийн уур амьсгал, байгаль орчны материаллаг бааз бүхий судалгаа, шинжилгээ, сургалтын төв болон хөгжихийг эрмэлзэх юм.
Харин стратеги зорилтын хувьд Өсөн дэвжих эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
Бид
- Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгцээ шаардлагад нь нийцсэн чанартай үйлчилгээг хүргэх
- Хуулийн хэрэгжилтийг хангаж, ил тод байдлыг хөгжүүлж ажиллах
- Түншлэл, хамтын ажиллагааг дэмжин харилцан үр ашигтай хамтран ажиллахаар зорилгоо тодорхойлон, нээлттэй ил тод, шуурхай үйлчилгээг санал болгосоор байна.
Манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
- Монгол Улсын хэмжээнд ус цаг уур, байгаль орчны төлөв байдал, чанарын хяналт шинжилгээг зохион байгуулж, хэрэглэгчийг мэдээллээр шуурхай хангах, ус, цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас үүсч болзошгүй гамшгийн эрсдэлээс эртнээс сэрэмжлүүлэх;
- Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний хүрээнд нэгдмэл арга зүйтэй ажиллах, өргөжүүлэх, чадавхийг бэхжүүлэх;
- Ус цаг уур, байгаль орчны чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээний үйл ажиллагаа тасралтгүй явуулж, мэдээлэл цуглуулах, түүнийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх техникийн найдвартай ажиллагааг хангах, техник технологийн байнгын шинэчлэл хийх;
- Ус, цаг уур, байгаль орчны архив, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэглэгчдийг мэдээллээр үйлчлэх.