Мэдээ мэдээлэл
ӨНГӨ АЛАГ ГОЁМСОГ ЦЭЦЭГСЭЭР ХОТОО ЧИМЦГЭЭЕ
Эрдэнэт хотын 50 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан хаа сайгүй бүтээн байгуулалт хийгдэж, байгууллагаараа, хамт олноороо, гэр бүлээрээ гээд эрвийх дэрвийхээрээ хичээж байна.
Гадна дотнын олон зочид дайран өнгөрөхөд Эрдэнэсийн өнгөт хотын минь баяр, түүхэн ой сэтгэгдэл төрүүлж, залуусын хот гэж эрхгүй ялгарах өнгө зүс, сэтгэл зүтгэлтэй байх юмсан.
Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон өнөөдөр байгууллагын гадна орчноо тохижуулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхээр мандлын цэцэг тарилаа.
Тохижилтыг өөрсдөөсөө эхлүүлцгээе.
Бусдыг ч бас уриалцгаая..jpg)


.jpg)

.jpg)


.jpg)
