УРИАЛГА

2026.05.01 15:16
4
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 44 дүгээр зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын Бямба, Ням гаригийг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.
2026 оны хаврын мод тарилтын арга хэмжээ “Тэрбум мод таны тарьсан нэг модноос эхэлнэ” уриан дор зохион байгуулагдах бөгөөд иргэд, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, мод, сөөг тарих, арчлан ургуулах байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Иймд танай байгууллага, хамт олныг байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцохыг УРИАЛЖ байна.
Хуваалцах :