Мэдээ мэдээлэл
БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Бүх хайраа гэр бүлдээ” төслийн хүрээнд гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Сувдаа удирдан чиглүүлж:
• Гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа, хандлага
• “Бүх хайраа гэр бүлдээ” төслийн танилцуулга
• Эцэг эхийн зөвлөлийн тухай
• Гэр бүлийн хүчирхийллийн тухай
зэрэг сэдвүүдээр мэдлэг, мэдээлэл олголоо.
“Бүх хайраа гэр бүлдээ” төсөл хэрэгжүүлэх үндэслэл:
1. Гэр бүл салалт-Гэр бүл цуцлалтын тоогоор Орхон аймаг сүүлийн 3 жилийн байдлаар аймаг, нийслэлтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
2. Хүүхдийн эрхийн зөрчил Хүүхдийн тусламжийн 108 утас-Орхон аймгаас ирж буй дуудлагын тоо өмнөх онтой харьцуулахад 2.1%-р өссөн ба эдгээрийн 80+ хувь нь эцэг эхээс хүүхдийн эрхийг зөрчсөн, гэр бүлийн орчинд хүүхэд хохирч буй дуудлага байна. Энэ нь гэр бүлийн орчин дахь харилцаа хандлага, төлөвшилтэй холбоотой.
3. Гэр бүлийн хүчирхийлэл- Гэмт хэргийн статистикаас үзэхэд, гэр бүлийн орчин дахь хүчирхийллийн улмаас үйлдэгдэж буй гэмт хэрэг огцом нэмэгджээ.
