Мэдээ мэдээлэл
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДВОЛ ЯМАР ШИЙТГЭЛТЭЙ ВЭ?
Монгол Улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хууль тогтоомж чангараад байгаа билээ. Зөрчлийн тухай хуульд зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол:
Үндсэн шийтгэл:
* Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасна.
* Дээр нь 400 нэгжтэй (400,000 төгрөг) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Анхааруулга:
Жолооч та согтуурсан эсэхээ шалгуулахаас зайлсхийвэл мөн адил дээрх шийтгэлийг хүлээх хуулийн зохицуулалттай.