Мэдээ мэдээлэл
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2026 оны тавдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Тус өдөрлөгийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон салбарын харьяа байгууллагууд иргэдэд үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж, зөвлөгөө мэдээлэл хүргэнэ. Мөн иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь сонсож, холбогдох мэдээлэл, шийдлийг өгөхөөр ажиллах юм.
Иргэд та бүхнийг байгаль орчны салбарын үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл авахыг урьж байна.