Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) болон Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-гийн үйл ажиллагаатай танилцлаа

2026.04.28 14:17
3

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) болон Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-гийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр салбарын удирдлагууд цаг уур, орчны шинжилгээ, урьдчилан сэргийлэх, мэдээлэл боловсруулах технологийн шинэчлэлүүдээ танилцуулахын зэрэгцээ өнөөгийн нөхцөлд тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Сайд иргэдийн ахуй амьдрал, эдийн засаг, нийгмийн салбаруудын хөгжилд гүйцэтгэх ач холбогдол, үүрэг нөлөө улам бүр өсөж буй тус салбарын ололтыг сайшаахын зэрэгцээ салбарт тулгамдаж буй хууль эрх зүйн орчны шинэчлэл, албан хаагчдын нийгмийн баталгаа, тэтгэмжийн асуудал, салбар хоорондын уялдаа хангах шийдвэрүүдэд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдэв.

Хуваалцах :