Мэдээ мэдээлэл
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын төв, орон нутгийн байгууллагын удирдлагууд БНСУ-ын Үндэсний цаг уурын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
БНСУ-ын Үндэсний цаг уурын албанд цаг уурын радарын 20 станц ажиллаж цаг агаарын үзэгдлийг тасралтгүй хянадаг ба бүх усан боомтуудад өндөр хүчин чадалтай камер суурилуулж далайн цаг агаар, давлагааг мөн хянаж ажиллаж байна. Өндөр хурдны суперкомпьютероор KIM тоон загвар болон бусад 51 төрлийн тоон загварыг ажиллуулж, ансамбл прогнозыг боловсруулдаг.
Мөн улсын хэмжээнд 10 орон нутгийн урьдчилан мэдээлэх төв ажиллаж, нийт 6 үзэгдлээр нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ боловсруулан 24 цагийн үйл ажиллагаатай YouTube платформд цаг агаарын мэдээний сувгаар олон нийтэд хүргэж, цаг агаарын урьчилсан мэдээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч ажилладаг талаар мэдээлэл танилцуулсан.
БНСУ-ын Үндэсний цаг уурын албатай цаашид цаг агаарт зориудаар нөлөөлөх чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх талаар санал солилцов.

