Мэдээ мэдээлэл
ОРЧНЫ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн өргөтгөсөн хурлаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгууллагынхаа ойр орчмын 50 метр талбайд цэвэрлэгээ хийлээ.
Бид ийнхүү цэвэр, эрүүл орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, хамтын оролцоог дэмжин ажиллаж байна.
Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан байдаг.


