ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР

2026.03.26 16:22
11
Жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх пүрэв гараг – Монгол Улсад “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиодог.
Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль энэ сарын 26-ны өдрийн орон нутгийн цагаар 16:00 цагт орон даяар зохион байгуулагдана.
Дадлага сургуулийн үе шатууд
Эхний дуут дохио – “Нуугд, Суу, Хүлээ” зарчмыг баримталж, өрөөндөө аюулгүй байрлалд нуугдах (ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох).
Хоёр дахь дуут дохио – Барилга, объектыг орхихдоо гарын доорх зүйлээр толгойгоо хамгаалж, “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашхирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн дүрмийг мөрдөх.
Монгол Улс ба газар хөдлөлтийн эрсдэл
Манай орны нийт нутгийн 55.4% нь 7-8 баллын бүсэд, 19.6% нь 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн бүсэд хамаардаг.
Хот, суурин газрын 75% нь 7 ба түүнээс дээш баллын бүсэд байрладаг бөгөөд хүн амын 85% нь газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс нутагт амьдарч байна.
Хуваалцах :