Мэдээ мэдээлэл
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
#Хэлэлцүүлгийн зорилго:
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулах явцад олон нийтийн оролцоог хангах, хуулийн төслийг сайжруулах талаар санал, зөвлөмж авахад чиглэх бөгөөд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
-Хуулийн төслийн зорилго, хамрах хүрээ, нэр томьёоны тодорхойлолтыг оновчтой болгож, давхардал, хийдлийг арилгах;
-Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон дасан зохицох бодлогын зорилт, шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгах;
-Хэрэгжилтийг хангах институцийн тогтолцоо, байгууллагуудын эрх хэмжээ, уялдааг нарийвчлан тогтоох;
-Хяналт-шинжилгээ, тайлагнал болон хариуцлагын механизмыг тодорхой, хэрэгжихүйц байдлаар тусгах;
-Санхүүжилтийн эх үүсвэр (төр, хувийн хэвшил, олон улсын сан), эдийн засгийн хөшүүргийг (татвар, урамшуулал) тусгах;
-Орон нутгийн оролцоо, хувийн хэвшил, иргэдийн үүрэг оролцоог бодитойгоор тусгаж, ил тод байдлыг хангах;
-Уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн нэгдсэн сан, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих;
Олон улсын гэрээ, үүрэг амлалтад нийцүүлэх гэх мэт болно.
Хуулийн төсөл болон бусад холбогдох судалгааны материалтай дараах холбоосоор орж танилцана уу: https://d.parliament.mn/.../5b7e7419-37e6-4be6-bf45...
#Огноо: 2026 оны 3-р сарын 27-ны өдөр
#Цаг: 9:30-14:00 цагт
#Байршил: Төрийн Ордон, Жанжин Д.Сүхбаатар танхимд
Хэлэлцүүлгийн бүртгэлийг 3-р сарын 26-ны өдрийн 12 цаг хүртэл хүлээж авна.
Зохион байгуулагч: Монгол Улсын Их Хурлын Тамгын газар
Дэмжигч байгууллага: Энэхүү хэлэлцүүлгийг
#Уур амьсгалын Ногоон Сан (GCF)-ийн санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.