“ЦАХИЛГААНЫ БОЛОН ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН ҮЕД УНТРААХ ОНОЛ, ДАДЛАГА” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2026.02.25 10:03
2
Орхон аймгийн Онцгой байдлын газрын Сургалт хариуцсан мэргэжилтэн, Ахмад Б.Ганзориг Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн хамт олонд “Цахилгааны болон объектын гал түймрийн үед унтраах онол, дадлага” сэдэвт сургалт явууллаа.
Сургалтаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гал түймрийн үед хүний амь насыг аврах, гал түймрийг унтраахын тулд тодорхой хүн хүч, техник хэрэгслээр тохирсон арга, хэлбэрийг ашиглан гүйцэтгэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн гал түймрийн хэлбэр, ангилал, онцлогт тохирсон арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх зөвлөмж төлөвлөгөө боловсруулах, бэлэн байдлыг хангах, хамгаалах нэмэлт арга хэмжээ авах, зайлшгүй анхаарах асуудлуудыг онцлон сануулсан юм.
Мөн галын хор ажиллуулах заавар, амь нас, эрүүл мэнд, эд
хөрөнгөө хамгаалах, яаралтай үеийн анхны тусламж, бэлэн байдлын үүргэвчийг хэрхэн бэлтгэж гар дороо байлгах ёстойг ч зааварлаж, мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгөв.
Нэн шаардлагатай мэдээллээр ханган, хамтран ажилласан танд талархал илэрхийлж, амжилт хүсье.
Хуваалцах :