САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫГ “ENGLISH CHALLENGE 2026” АНГЛИ ХЭЛНИЙ БОЛЗОЛТ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2026.02.13 12:54
1
Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын албан хаагчдын гадаад хэлний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын сургалт, семинар, хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдах боломжийг тэлэх, бие даан суралцах идэвхийг дэмжих зорилгоор Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын бүх шатны байгууллагын албан хаагчдын дунд “ENGLISH CHALLENGE 2026” Англи хэлний болзолт уралдааныг зарлаж байна.
Дэлхийн Цаг уурын Байгууллага болон харилцаат орны цаг уурын байгууллагуудаас богино, дунд, урт хугацааны англи хэл дээрх сургалтын урилга тогтмол ирдэг боловч хэлний шаардлагаас хамаарах оролцогчдын тоо хязгаарлагддаг. Иймд албан хаагчдад бие даан, тасралтгүй суралцах соёлыг төлөвшүүлэх зорилготой бөгөөд дэлхий даяар 32 сая хэрэглэгчтэй англи хэлийг Duolingo үнэ төлбөргүй аппликейшн ашиглан бие даан суралцан энэхүү болзолт уралдаанд оролцоорой.
Болзолт уралдааны удирдамжтай доорх холбоосоор орж танилцаарай.
Хуваалцах :