Мэдээ мэдээлэл
ТАЛАРХАЖ СУРЦГААЯ
Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон "Бүх хайраа гэр бүлдээ" аяны хүрээнд "Талархал" сэдэвт сургалтад хүүхдүүдийн хамт хамрагдлаа.
Сургалтыг "Насан туршийн суралцахуйн төв"-ийн багш Н.Лхагвадулам удирдан чиглүүлж,
талархлын ач тусын талаар, талархаж сурах нь эерэг сэтгэл зүйг төлөвшүүлдэг талаар тайлбарлаж, дасгал ажиллуулав.
Талархлын шинж чанар нь амьдралд талархах гүн гүнзгий мэдрэмжийг мэдрэх болоод илэрхийлэхэд оршдог. Одоо байгаа бүх зүйл, орчин, хүрээлэл, найз нөхөд, гэр бүл зэрэг бүхий л зүйлээ хүлээн зөвшөөрч, тэднийг эергээр харж хайрлан баярлах сэтгэл болоод илэрхийлэх сэтгэлийг талархал гэж хэлж болох юм.
Түүнчлэн Талархал дэвшүүлдэг, талархал хэлдэг, талархдаг хүн өөрийнхөө амьдралд үргэлж талархаж байх нь сайн сайхан зүйлүүдийг илүү ихээр үүсгэж байдаг. Талархаж эхэлснээр амьдралаас авах сэтгэл ханамж нэмэгдэж, биеийн тамираар хичээллэх нь нэмэгдэж мөн архи тамхи хэрэглэх нь хүртэл багасдаг гэсэн тооцоо байдаг аж.
Бусдад баярласан талархсанаа илэрхийлэх нь таныг аз жаргалтай болгож оюун санааны хувьд эрүүл, эерэг хандлагатай нэгэн болоход тусалдгийг олон судалгаагаар тогтоосон байдаг
Талархал илэрхийлэх олон арга бий. Үүнээс:
Талархлын захидал бичих
Дотроо талархан бодох
Талархлын тэмдэглэл хөтлөх
Толинд харж өөртөө талархах
Талархлыг шууд үг яриагаар илэрхийлэх (утсаар, цахимаар зэргээр үгээр илэрхийлэх) зэрэг юм.
Хайртай гэр бүлдээ, хамт олондоо нөхдөдөө болон эд зүйл, шалтгаан нөхцөл гээд бүгдэд талархаж сурцгаая.