Мэдээ мэдээлэл
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2026 оны 01 дүгээр сарын 30
Улаанбаатар хот
Дугаар А/23
Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Шинэ технологи нэвтрүүлэх журам, гарын авлага батлах тухай" Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2015 оны А/107 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Орчны хяналт шинжилгээний агаар, ус, хөрсний чанарын мэдээг автоматаар боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх журам"-ын гурав. "Орчны хяналт шинжилгээний мэдээг шивэх, мэдээллийн санд дамжуулах" бүлэгт дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд:
3.1 дэх хэсгийн "агаар" гэснийг, 3.1.1 дэх заалтыг тус тус хасах,
3.1.2-ыг 3.1.1, 3.1.3-ыг 3.1.2 болгон өөрчлөх,
3.2 дахь хэсэгт Агаарын чанарын мэдээг "MAMIS" программд өмнөх өдрийн 24 цагийн тасралтгүй хэмжилтийн дүн мэдээний үнэн зөв байдалд дүн шинжилгээ, боловсруулалт хийж, тухайн өдрийн 10:00 цагаас өмнө дамжуулж, мэдээллээр үйлчлэх гэж нэмэх.
2. Энэхүү тушаалд орсон нэмэлт, өөрчлөлтийг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, улсын сүлжээнд нэвтрүүлж ажиллахыг аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга нар, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн захирал (Б.Цацрал), Уур амьсгалын өөрчлөлт, орчны шинжилгээний хэлтсийн дарга (Н.Галцог) нарт тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Э.БАТТУЛГА