ERDENET.MN САЙТААС 24 ЦАГИЙН ТУРШ ЦАГ АГААР, АГААРЫН ЧАНАРЫН МЭДЭЭГЭЭ АВААРАЙ

2026.02.10 09:59
52
Иргэд, хөдөлмөрчид та бүхэн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрдэнэт хотын
албан ёсны цахим хуудас https://erdenet.mn/ сайтаас 24 цагийн турш цаг агаар, агаарын чанарын мэдээ авах боломжтой боллоо.
Цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр цагаа агаарын мэдээгээ авч, цаг минут тутам амьсгалж буй агаараа хянах боломжтой юм. Тодруулбал, түгээмэл тархацтай бохирдуулагч болох хүхэрлэг хий, азотын исэл, нүүрс төрөгчийн дутуу исэл, ПМ10 тоосонцор, ПМ2,5 тоосонцор, Озон гэх мэт үзүүлэлтүүд, нарийн тоосыг 365 хоног 24 цагийн турш хэмжин дамжуулж байна.
Хуваалцах :