Мэдээ мэдээлэл
ХУВАНЦРЫН ХОГ ХАЯГДЛЫН АСУУДАЛ АНХААРЛЫН ТӨВД БАЙНА
Монгол Улсад хог хаягдлын хэмжээ жилээс жилд өсөж, хуванцар болон задрахгүй хаягдал байгаль орчинд ноцтой дарамт учруулж байна. Судалгаагаар хог хаягдлын ихэнх хэсэг төвлөрсөн цэгт хаягдаж, дахин боловсруулах хэмжээ хангалтгүй хэвээр байна.
Мөн автомашин, үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнээс үүсэх хуванцар, резин, сав баглаа боодол зэрэг хог хаягдлын тодорхой хэсэг ангилан ялгалгүй ил задгай хаягдаж, хөрс, ус, агаарыг бохирдуулах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
2018 ОНООС БНХАУ ХУВАНЦАР ХОГИЙГ ИМПОРТЛОХЫГ БҮРЭН ХОРИГЛОСОН!
Тэгвэл Монголын хуванцар хог хаашаа явж байна вэ?
Энэ нь бид хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулж байна.
* Шийдэл
• Хуванцрын хэрэглээг бууруулах
• Хог хаягдлыг ангилан ялгах
• Дахин ашиглах, дахин боловсруулах
Бидний өдөр тутмын зөв сонголт — Байгальд бодит өөрчлөлт авчирна.
COP17 Зохион байгуулах Үндэсний хороо
Mongolian Hotels Association
Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation
Ecosoum
Mongolia without Waste/Хог хаягдалгүй Монгол