Мэдээ мэдээлэл
ХУВАНЦАР АЛГА БОЛДОГГҮЙ, БИЧИЛ ХУВАНЦАР БОЛЖ ХҮНИЙ БИЕД НЭВТЭРЧ БАЙНА
Хуванцар хаягдал байгальд бүрэн задарч алга болдоггүй бөгөөд цаг хугацааны явцад бичил хуванцар болж бутран, хөрс, ус, агаароор дамжин хүний биед нэвтэрч байна.
Судалгаагаар бичил хуванцар нь ундны ус, далайн бүтээгдэхүүн, хүнсний сав баглаа боодол, тэр бүү хэл агаарт хүртэл илэрч байгаа нь хүний эрүүл мэндэд урт хугацааны эрсдэл үүсгэж болзошгүйг анхааруулж байна.
ШИЙДЭЛ ЭНГИЙН: • Хогоо ангилж хэвшье. • Нэг удаагийн хуванцраас татгалзъя. • Хуванцрын хэрэглээг багасгая.