ХЭЛТЭЙ БОЛ ХӨЛТЭЙ

2026.02.04 17:43
27
Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон Англи хэлний анхан шатны сургалтад хамрагдлаа. Сургалтыг "Насан туршийн суралцахуйн төв"-ийн багш Англи хэлний багш Г.Оюун-Эрдэнэ удирдан чиглүүлж, хамтран ажиллав.
Сургалтаар англи хэл сурахад анхаарах зүйл, ашиглах гарын авлага, анхан шатны дүрэм зэргийг танилцуулж, цаг дүрэм зэргийг судаллаа. Мөн сурсан мэдлэгээ бататгах унших, ярих, сонсох дасгал ажиллаж, үүсэж болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах, шинэ үг цээжлэх арга барилын талаар туршлага хуваалцаж, харилцав. Сургалт 30 цаг үргэлжилж, богино хугацаанд Англи хэлийг системтэй эзэмших зорилгоо нэг шатаар ахиуллаа.
Манай хамт олон 2026 оны 02 дугаар сарын 04-ны өдөр амжилттай төгсөж, "Сертификат" гардан авлаа. Хамт олныхоо сурч, мэдэх их үйлсэд амжилт хүсье.
Хамтран ажилласан байгууллага, багшдаа амжилт хүсье, баярлалаа
Хуваалцах :