БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛХАМ!

2026.01.29 15:45
28
Өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран “Төрийн байгууллага дахь жендэрийн тэгш байдлыг хангах гэрчилгээжилт” хөтөлбөрийн Удирдах хорооны анхдугаар хурлыг зохион байгууллаа. Энэхүү хурал нь хөтөлбөрийн төлөвлөлтийн шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжиж буй чухал үйл явдал бөгөөд байгууллагын соёл, засаглалыг сайжруулахад чиглэсэн томоохон алхам юм.
Удирдах xорооны хурлаар, 2026 оны жилийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэн, ирэх оны стратегийн чиглэл, үйл ажиллагаа болон байгууллагын чадавхыг бэхжүүлэх зорилтуудыг хэлэлцэн баталлаа.
БОУАӨЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Золбаяр "Жендэрийн тэгш байдал нь манай байгууллагын соёл, өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй хэсэг болсон цагт л бодит ахиц дэвшил гарна" гэдгийг тэмдэглэлээ.
"Өнөөдрийн хурал нь Жендэрийн гэрчилгээжилтийн хөтөлбөрийг урагшлуулахад чиглэсэн хамтын ажиллагааг тодотгож байна. БОУАӨЯ, Жендэрийн үндэсний хороо болон Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй ECCO-FARM төсөлтэй хамтран ажиллаж байгаадаа бид туйлын баяртай байна" хэмээн НҮБХХ-ийн Шадар суурин төлөөлөгч хатагтай Лин Цао онцлов.
***
- Advancing Gender Equality in Environmental Action!
Today, the Ministry of Environment and Climate Change (MECC) and UNDP Mongolia convened the First Steering Committee Meeting for the Gender Equality Seal Programme, marking the transition from visionary planning to active, ground-level implementation. It was an important step forward in the journey toward institutional excellence and equity.
The meeting discussed and approved the 2026 Annual Workplan which set the strategic direction, operational needs, and milestones to strengthen institutional capacity for the coming year.
"True progress happens when gender equality becomes a core part of our institutional culture and operations." noted Mr. Zolbayar, Director of the State Administration Department of MECC.
“Today’s Steering Committee meeting highlighted the powerful collaboration driving the Gender Equality Seal Programme forward. We proudly acknowledge our core partnership with MECC, the National Committee on Gender Equality, and the Government of Canada-funded ECCO-FARM project” highlighted Ms. Lin Cao, Deputy Resident Representative of UNDP in Mongolia.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам | Жендэрийн Үндэсний Хороо |
Хуваалцах :