БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА

2026.01.26 15:24
24
Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан томилолтоор ажиллалаа.
Тус томилолтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлыг урагшлуулах, мөн санхүүжилт, хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэг татах асуудлаар уулзалт, хэлэлцээ хийв.
Энэхүү томилолт нь Монгол Улсыг дэлхийн хэмжээний байгаль орчны сорилтуудыг шийдвэрлэхэд манлайлан оролцох, Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг бодит үр дүнтэй, шийдэлд чиглэсэн хурал болгох зорилтын нэг чухал алхам боллоо.
Хуваалцах :