Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн хамт олон "Стрессийг элдэвлэх урлаг" сэдэвт сургалтад хамрагдлаа

2026.01.24 15:08
23
Сургалтыг "Көүч лаб" академийн Мэргэжлийн сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн оролцогчид чиглүүлсэн бөгөөд "Минимал аз жаргал" хувь хүний хөгжил, харилцаа хандлагын цогц сургалтын хүрээнд явагдаж буй юм байна.
Бидний амьдралд тохиолдсон таагүй үйл явдлыг эерэгээр харах, амжилт болгон хувиргах аргад суралцах нь чухал ур чадвар болохыг онцолсон.
Тухайлбал,
1.Амьсгалаар стрессийг унтраах
Стресс үед амьсгал хурдсанаас бие улам түгшдэг.
* Ингэж хий:
• 4 секунд амьсгаа авна
• 4 секунд барина
• 6 секунд гаргана
• 5 удаа давтана
*Үр дүн: Тархинд “аюулгүй” гэсэн дохио очдог байна.
2. Биеэ хөдөлгөх - Стресс бол биеийн хуримтлагдсан энерги.
*Хийж болох хамгийн энгийн зүйл:
• 10–15 минут алхах
• мөр, хүзүүгээ сунгах
• гэр цэвэрлэх
* Үр дүн: Стрессийн гормон багасна.
3. Бодлоо “цаасан дээр гаргах”
Толгой дотор стресс улам томордог.
* Цаасан дээр бич:
• Юунаас болж стрессдэж байна?
• Би яг юунаас айж байна?
• Хамгийн муу нь юу болох вэ?
*Ихэнхдээ бодит байдал айдсаас жижиг байдаг.
4.Өөртөө эерэг үг хэлэх- Стрессийг үг улам хүчтэй болгодог.
*Би чаддахгүй
*Би одоогоор л хэцүү байна, гэхдээ би чадна
*Өөртэйгээ ярьж сурвал стресс багасна.
5. “Би бүгдийг төгс хийх ёстой” гэдгээ багасгах
Стрессийн гол шалтгаан = төгс байх хүсэл.
* Өөртөө хэл: "100% биш, 70% байхад хангалттай.”
* Энэ бодол стрессийг 2 дахин бууруулна.
6. Дэмждэг хүнтэй ярилцах- Стрессийг ганцаараа үүрэх хамгийн хүнд.
*Хэн нэгэнд хэл:
• найз
• гэр бүл
• ойрын хүн
*Ярих = сэтгэлийн ачааг хуваах.
7. Өдөр бүрийн жижиг баяр
Стрессийг зөвхөн асуудлаар биш, баяраар тэнцвэржүүлдэг.
*Жишээ:
• дуртай дуу сонсох 
• халуун цай уух 
• өөртөө 10 минут гаргах
Энгийнээр аз жаргалыг хамтдаа бүтээцгээе
Хуваалцах :