ЭЕРЭГ ХОНОГШИЛ БҮТЭЭЖ СУРЪЯ

2026.01.22 15:21
3
Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон "Эерэг хоногшил бүтээх нь" сургалтад хамрагдлаа. Сургалтыг "Көүч лаб" академийн Мэргэжлийн сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн оролцогчид удирдан чиглүүлэв.
Эерэг харилцаа бүтээхэд
• Анхны сэтгэгдэл маш чухал. Хүн анх уулзахдаа хэдхэн секундийн дотор нөгөө хүнийхээ талаар дүгнэлт хийдэг. Царайны хувирал, харц, ярианы өнгө, биеэ авч яваа байдал нь итгэл төрүүлэх эсэхэд шууд нөлөөлдөг. Сайн анхны сэтгэгдэл нь цаашдын харилцааны суурь болдог.
• Хоногшил төрүүлэх буюу дахин дахин харилцахад таатай мэдрэмж үлдээх нь харилцааг тогтвортой болгодог. Найрсаг, тууштай, хүндэтгэлтэй байдал нь хүнийг аажмаар дасгаж, итгэлцлийг бий болгоно.
Иймээс анхны уулзалтад анхаарал хандуулахын зэрэгцээ дараагийн харилцаа бүрт эерэг мэдрэмж үлдээж чадвал урт хугацааны, чанартай харилцаа бүрдэх боломж илүү өндөр байдаг ажээ.
Хуваалцах :