Мэдээ мэдээлэл
Мөн "Ном хандивлах аян"-д идэвхтэй оролцохыг иргэд, аж ахуй нэгж байгууллага, хамт олон та бүхнийг уриалж байна
#Оюуны_бордоо номын клубийн хүрээнд 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 14:00 цагт Насан туршийн суралцахуйн төвийн сургалтын танхимд уншсан номнуудаас сэтгэлд хоногшсон номоор хэлэлцүүлэг хийнэ.
Мөн #Ном_хандивлах_аян"-д идэвхтэй оролцохыг иргэд, аж ахуй нэгж байгууллага, хамт олон та бүхнийг уриалж байна.
#Хандивт_цуглуулсан_ном нь хорих ангид хүмүүжиж байгаа эрх нь хязгаарлагдсан иргэдэд хүргэгдэж номоор дамжуулан дотоод сэтгэлд гэрэл нэмэх, зөв хандлага төлөвшүүлэх, нийгэмд дахин дасан зохицоход нь оюуны дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Та бүхэн удирдамжтай танилцана уу.