Мэдээ мэдээлэл
“Ч.ӨНӨРСАЙХАНД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН” ЗАРЛАЖ БАЙНА
Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Цаг уурын өртөөний техникч /ажиглагч/ Ч.Өнөрсайханы гэр бүлд хүнд байдал тохиолдож, 2025 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө амьдардаг байсан байранд нь гал гарч, азаар өөрөө сэрж хүү болон дүүгийн хамтаар галаас амьд үлджээ.
Харамсалтай нь амьдардаг байрнаас нь бүтэн нэг ч зүйл үлдээгүйн дээр орцны цахилгааны монтаж шатаж орцны бүх айл тоггүй, хажуу айлын хаалга, дээд айлын монтаж шатсан, доод айл усанд автсан, 5 айлын цонх хагарсан гээд дурдвал асар их хохирол учирсан байна.
Ч.Өнөрсайхан нь ээж, хүүгийн хамт амьдардаг өрх толгойлсон ээж, ажилдаа хариуцлагатай төрийн албан хаагч юм.
Өмссөн хувцаснаас өөр юу ч үгүй үлдсэн хамтран зүтгэгчээ сэтгэл санаа, эд материал, санхүүгээр дэмжих зорилгоор “Ч.ӨНӨРСАЙХАНД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН”-г хамт олон, найз нөхдөөс нь зарлаж байна.
Тусламж бэлэн мөнгө, эд материал гээд ямар ч хэлбэртэй байж болох бөгөөд сайхан сэтгэлтэй та бүхнийг нэгдэж, өглөгийн гараа сунгахыг уриалъя.
Хандивын данс: ХААН банкны 84000500-5047345479 Ч.Өнөрсайхан
Холбогдох утасны дугаар: Ч.Өнөрсайхан -94090609, ээж -99367569


