Мэдээ мэдээлэл
2026 оны 01 сарын 10-аас 01 сарын 15-ыг хүртэлх 5 хоногийн урьдчилсан мэдээ:
14-нд ялимгүй цас бударна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с. 11-нд үе үе ширүүснэ.
10-нд хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө Баян-Өндөр орчмоор 20-25°С хүйтэн, Жаргалант орчмоор 25-30°С хүйтэн, өдөртөө нийт нутгаар 15-20°С хүйтэн.
11-ээс хүйтний эрч бага зэрэг суларч Баян-Өндөр орчмоор шөнөдөө 15-20°С хүйтэн, өдөртөө 4-9°С хүйтэн. Жаргалант орчмоор шөнөдөө 21-26°С хүйтэн, өдөртөө 8-13°С хүйтэн.