Мэдээ мэдээлэл
Анхаараарай!!! 15-аас хүйтний эрч чангарна
2026 оны 01 сарын 13-аас 01 сарын 20-ыг хүртэлх 7 хоногийн урьдчилсан мэдээ:
14-нд цас, 15, 17-ны өдөртөө ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с.
13-нд хүйтний эрч бага зэрэг суларч Баян-Өндөр орчмоор шөнөдөө 16-21°С хүйтэн, өдөртөө 2-7°С хүйтэн. Жаргалант орчмоор шөнөдөө 22-27°С хүйтэн, өдөртөө 5-10°С хүйтэн. 14-нд өдөртөө нийт нутгаар 11-16°С хүйтэн.
15-аас хүйтний эрч эрс чангарч Баян-Өндөр орчмоор шөнөдөө 28-33°С хүйтэн, өдөртөө 22-27°С хүйтэн. Жаргалант орчмоор шөнөдөө 32-37°С хүйтэн, өдөртөө 24-29°С хүйтэн.