БИДНИЙ ДУУ ХООЛОЙ-ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ УХААН

2025.12.09 15:07
7
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв “Төр-Иргэн-Түншлэл” ТББ -тай хамтран 2025 оны 12 дугаар сарын 08-нд “БИДНИЙ ДУУ ХООЛОЙ” сургалт зохион байгууллаа.
Тус сургалт нь өөрийгөө хайрлах, халамжлах тухай ойлголтыг нэмэгдүүлж, тогтмол өөртөө цаг хугацаа гаргахад сэдэлжүүлж гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Сургалтаар оролцогчид “Бидний дуу хоолой” бүтээлч дэвтрийн дасгал ажиллан өөрийгөө хайрлах арга барилд суралцав. “Өөрийгөө хайрлах нь ганц үйлдэл мэт боловч бидний бие махбод, сэтгэл хөдлөл, бусадтай харилцах харилцаа, тэр ч бүү хэл ажлын амжилт, амьдралын чанарт нөлөөлж байдаг. Энэ бол бид өөрсдийн зүрх сэтгэлээ анхаарч хүсэж буй зүйлээ хийх арга юм.” гэж эмэгтэйчүүдийн зан төлөв, эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн сэтгэл судлаач Хэлэн Конс хэлсэн байдаг. Тэгвэл өөрийгөө хайрлах нь хувиа хичээсэн үйлдэл биш бөгөөд бусдыг ч бас өөрийгөө хайрлахад нөлөөлж чадах ур чадвар юм. Өөрийгөө хайрлаж чаддаггүй хүн хэзээ ч бусдыг хайрладаггүй гэдэг.
Мөн сургалтаар Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хөтөлбөрийн талаар түүний үр дагаврыг ойлгон, гэр бүлдээ, хамт олондоо, нийгэмдээ эерэг нөлөөлөл үзүүлж сурах арга барилд суралцлаа. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, олон нийтийн харах өнцөг, хандлагыг ч өөрчилж чадах хүч бидэнд бий ажээ.
ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ НИЙГМЭЭ ӨӨРЧИЛЬЕ
хичээл хийж байна ба бичвэр нарын зураг байж магад
нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс, ширээ ба бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах :