Мэдээ мэдээлэл
БИД ЦАС МӨСӨӨ ЦЭВЭРЛЭЛЭЭ
Орхон аймгийн Засаг даргын үүрэг даалгавар, "Эрдэнэт хотын өдөр"-ийг угтан төвийн хамт олон 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр байгууллагын эргэн тойрондох цасаа цэвэрлэв.
Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан байдаг.
Тиймээс Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон харьяа газрынхаа цас мөсийг цэвэрлэж, иргэд үйлчлүүлэгчид, албан хаагчдаа гэмтэж бэртэх аюулаас сэргийллээ.


