Мэдээ мэдээлэл
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ЗОРИГТБАЯРЫН "ШИНЭ ЖИЛИЙН БАЯР ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХ" УРИАЛГАД НЭГДЛЭЭ
Монгол улсын хэмжээнд томуу томуу төст өвчний А/Н3N2/ хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тархалт нэмэгдэж бага насны хүүхдүүд зонхилон халдвар авч, өвдөж байна.
Нөхцөл байдлыг харгалзан Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярын “Бүх хайраа гэр бүлдээ” зориулж, хамт олныг хамарсан шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх уриалгад нэгдэж буйгаа мэдэгдье.
Энэ цаг үед шинэ жилийн баяр тэмдэглэж, гэртээ хүлээж буй хүүхдүүдээ эрсдэлд оруулахаас зайлсхийх нь эцэг эхчүүд бидний үүрэг билээ.
Хайртай үрсээ эрсдэлээс сэргийлье.