Мэдээ мэдээлэл
Аймгийн Онцгой комисс хуралдлаа
Энэ удаагийн аймгийн Онцгой комисс хуралдаанаар томуугийн халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.
Өнгөрсөн долоо хоногт манай аймагт томуугийн халдвар улирал хоорондын идэвхжлийн түвшинд байсан бол энэ долоо хоногт идэвхжлийн түвшин рүү шилжээд байна.
БОЭТ-ийн Хүүдийн тасагт 111 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 4 хүртэлх насны хүүхэд 78 хувийг нь эзэлж байна. Нөхцөл байдалтай уялдуулан нэмэлтээр 125 ор дэлгэж, Хүүхдийн хүлээн авахад 16:00-24:00 цаг хүртэл эмч, сувилагч нэмэлтээр гарган ажиллуулах зохион байгуулалтад шилжсэн.
Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан
Бүх шатны боловсролын байгууллагын хэмжээнд урлаг, соёлын нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байх. Товлосон байсан “Сурагч лиг” зэрэг тэмцээн, уралдааныг хойшлуулах,
Он гараад зохион байгуулдаг “Иргэдийн уулзалт”-ын цаг хугацааг албан даалгавартай уялдуулан хойшлуулах,
Холбогдох байгууллагууд сургууль, цэцэрлэгүүдийн анги, танхим, томоохон зах худалдааны төвийг ариутгах ажлыг зохион байгуулах,
Иргэдийг олон нийтийн газар амны хаалттай үйлчлүүлэх уриалга дэвшүүлэх,
0-5 насны хүүхэд нь өвчилсөн эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох,
Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотой Боловсролын сайдын 05 тоот албан даалгаварын хэрэгжилтийг ханган, долоо хоног бүр илтгэх хуудсаар танилцуулж, мэдээлэх зэрэг үүрэг чиглэл өглөө.
Мөн өнгөрсөн хавар Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт гарсан түймрийн голомтод ажилласан Онцгой байдлын 10 алба хаагчдад тус бүр 1 сая төгрөгийн урамшуулал олгох санхүүжилтийг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэлээ.
Өнгөрсөн 7-р сарын 4-нд хуралдсан аймгийн Онцгой комиссын III хурлаар түймэрт ажилласан алба хаагчдад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай техник, хэрэгслийн судалгааг гаргаж, танилцуулахыг Онцгой байдлын газарт үүрэг болгоод байсан юм.