Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаас халдвар хамгааллыг чангатгах, тодорхой чиглэлийг хэрэгжүүлэх шийдвэр гарлаа

2025.11.26 14:00
3
Шийдвэрийн хүрээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, хичээлийн тасралтгүй байдлыг хангах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.
Улмаар багш, сурагчдыг хамарсан урлаг спортын тэмцээн болон хичээлээс гадуурх олон нийтийн үйл ажиллагааг хориглолоо.
Хуваалцах :