Мэдээ мэдээлэл
“МАНДАЛА” ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА
"Соёлын бүтээлч сар 2025", "Соёлыг түгээе" аяны хүрээнд Монголын анхдугаар богд нэрт соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн түүхэн ойг тохиолдуулан "Чойжин Ламын Сүм Музей"-тэй хамтран "МАНДАЛА" гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэхэд бэлэн боллоо.
“Мандала” үзэсгэлэнг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Аймгийн музейн уран зургийн танхимд зохион байгуулна. Үзэсгэлэнд Чойжин ламын сүм музейн дурсгалт уран барилга, цамын баг, цаасан шуумал зэрэг түүх, соёлын хосгүй үнэт, үнэт, зэрэглэлийн бүтээлийн гэрэл зургуудыг дэлгэн олон нийтэд толилуулна.
Та бүхэн гэр бүлийн хамт үзэж сонирхоорой.
Орхон Аймгийн Музей- Museum of Orkhon Province 70350041, 94888874