“БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ 5-Р АЯН” ОРХОН АЙМАГТ...

2025.11.24 13:49
2
Монгол Улсад дижитал шилжилтийг эрчимжүүлэх, иргэн бүрийн цахим хэрэглээний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян” яг одоо Орхон аймагт өрнөж байна.
Аяны хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон сургалт, мэдээллийн үйл ажиллагаанд хамрагдлаа.
Сургалтаар:
-цахим хөгжлийн багц хуулийн агуулга
-төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системүүдийн хэрэглээ
-тоон гарын үсгийн ач холбогдол ба ашиглах арга
-цахим орчны эрсдэл ба аюулгүй байдлын үндсэн зарчмууд
-цахим залилангийн төрлүүд болон урьдчилан сэргийлэх арга зэрэг олон талт мэдээлэл өгөв.
Мөн Цахим орчинд аюулгүй ажиллах, төрийн цахим үйлчилгээг зөв авах дадал эзэмшүүлэх, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, нээлттэй өгөгдөл болон тоон гарын үсгийн хэрэглээний талаар цогц сургалт, зөвлөгөөг хүргэлээ.
“Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян” нь иргэдийг дижитал шилжилтийн үйл явцад тэгш хамруулах, технологийн эрсдэлийг бууруулах, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үндэсний хэмжээний арга хэмжээ юм.
Энэ удаагийн аян 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүртэл улс даяар үргэлжилж нийт 80 мянган хүнд цахим ур чадвар түгээх зорилготой.
Хуваалцах :