Мэдээ мэдээлэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадуур дэгдээд буй H2N3 вирус ханиаж халуураагүй хэр нь унтаарах, халууны хордлогод орох, богино хугацаанд хатгаа болох онцлогтой…
Томууны вирус, тэр дундаа А хүрээнийх нь хоруу чанар маш өндөртэй. Шууд 38-41, 42 хүртэл халуурах шинж тэмдгээр эхэлж, удалгүй гүйлгэж, бөөлжих зэрэг хордлогын шинж тэмдгээр үргэлжлэн, богино хугацаанд уушгины хатгалгаа болж байгааг анхааруулъя.
Бага насныхан байтугай том хүн ч давж гарахад хэцүү вирус дэгдээд буй энэ үед эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, шинж тэмдэг илэрсэн дариуд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй аваарай.
Та бүхэн болзошгүй эрсдэлээс сэргийлж маск зүүх, орчны агааржуулалт 20 минут тутамд хийх, Д витамин, халуун бүлээн шингэн зүйл ууж хэвших, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байхыг анхаарна уу!