2025 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 63 хувьд цастай байна

2025.11.20 13:41
3

2025 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 63 хувьд цастай байгаагаас Увсын Малчин, Түргэн, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Булганы Рашаант, Баяннуур, Сэлэнгийн Ерөө, Дархан-Уулын Шарын голд 20 см-ээс дээш, Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Булганы Тэшиг, Хангал, Сайхан, Хутаг-Өндөр, Өвөрхангайн Баянгол, Сант, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Түшиг, Зүүнбүрэн, Баянгол, Хушаат, Дархан-Уулын Орхон, Төвийн Жаргалант, Заамар, Цээл, Борнуур, Угтаалцайдам, Лүн, Өндөрширээт, Баянчандмань, Хэнтийн Мөрөн, Дорнодын Цагаан-Овоод 11-20 см, бусад нутгаар 10 см-ээс бага цастай байна. Өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхцийн хэмжээ 5 хувиар багассан хэдий ч цасны зузаан төв болон баруун аймгийн нутгийн хойд хэсгээр 5 - 9 см-ээр нэмэгдсэн байна.

Хуваалцах :